:: Нvvр

   Сан тэтгэлэгт анкет

   Сан тэтгэлэгт
   бvртгvvлсэн
   оюутнууд


   IAESTE-д явуулах
   урьдчилсан єргєдєл


   IAESTE-д єргєдєл
   гаргасан оюутнууд

Санал асуулга
Vр дvн
Цаг
Сайт Статистик

Онлайн д 1 зочин байна

Та манай 39946 зочин боллоо.

2007/08 оны хичээлийн жилд Оюутны Хөгжлийн Төвөөс

хийсэн ажлын товч тайлан

2008.09.24

Нэг. Оюутны байр

Оюутны байруудад оюутан оруулах болон өдөр дутмын үйл ажиллагааг оюутны өөрийн удирдлагын байгууллага байрын эрхлэгчтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

  • Оюутны II, IV байрууд, дүүргийн хэмжээнд 2 жил дараалан “Гэмт хэрэг,хэв журмын зөрчилгүй “ хамт олноор шалгаран, гэрчилгээгээр шагнагдсан.
  • БИС-ийн 2-р байранд “Зөв хооллолт хүнсний эрүүл ахуй” сэдвээр ХБТС-аас багш урьж лекц, ярилцлага зохион байгуулсан, цаашид энэ ажлын цар хэмжээг өргөжүүлэн ажиллах болно.
  • Манай байр – Миний гэр “ аяны хүрээнд зохион байгуулагддаг ажлуудын хөтөлбөр, хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилт тавин, энэ онд төлөвлөгдсөн хэсгүүдийг дуусгаж дүнг гаргасан.
  • Хоёр. Сурах орчин.

    1. Хичээлийн байруудын цэвэрлэгээ, үйлчилгээнд байнга хяналт тавин, хичээлийн 2-р байрыг ажилтан Д.Дашцэрэн, 1-р байрыг С.Энхтуяа нар өдөр бүр шалгахын зэрэгцээ оюутнуудад сургуулийн дотоод журам сахиулах талаар зөвлөлгөө, сануулга өгч ажиллаж байна. Ажилтан Д.Дашцэрэн хичээлийн 2-р байрны зохион байгуулагчид санал гарган, ариун цэврийн өрөөнүүдийг хаяг, хогийн савтай болгосон.

    2. Оюутны холбоотой хамтран сургуулийн хашааны дотоод тохижилтын зураг төслийн уралдааныг зарлаж, түрүүлсэн зураг төслөөр хашааны дотоод тохижижилт хийгдсэн.

    3. Гадаа талбайн индэрийг архитектурын мэргэжлийн оюутны зургаар засаж янзалсан.

    4. Номын сангийн үйлчилгээний талаар Төвлөрсөн номын сангийн захирал, багш Гульнараг оюутнуудтай уулзах уулзалт зохион байгуулсан.

    Гурав.Элсэлт, төгсөлт

    1. Элсэлт төгсөлтийн арга хэмжээнүүд , хичээлийн жилдээ 3 удаа зохион байгуулагддаг. Ёслолын арга хэмжээг зохион байгуулах, урилга, анонс, хөтөлбөр, тайзны чимэглэлийг хийх ШУТИС-ийн тогтсон загвартай болсон.

    . Дөрөв.Хөгжлийн бэрхшээлтэй оюутаны талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд

    Хөгжлийн бэрхшээлтэй оюутны нэгдсэн бүртгэл судалгааг шинээр гаргасан

  • Хичээлийн байруудад хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан ариун цэврийн өрөө, уншлагын заалны болон замын хэмжилт авч зургийг гарган ажлын захиалгыг БСШУЯ-д уламжилсан.
  • Энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 2 оюутныг Тайваны ЗГ-ын тэтгэлэгт хамруулсан
  • Тав. Эрдэм шинжилгээ, судалгаа

    МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Эрдмийн эзэд” эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн 2008 оны 3 дугаар сарын 4-нд зохиогдож, бүрэлдэхүүн 6 сургуулийн оюутнуудын 25 бүтээл оролцсон.

  • ШУТИС-ийн, уламжлалт “ Эрдмийн YIII чуулган “-ыг 4-р сарын 5 ны өдөр зохион байгуулан, тус чуулганд Оюутны байранд амьдардаг оюутнуудыг анх удаа урьж оролцуулсан.
  • Зургаа. Биеийн тамир, спортын сургалт

    Спорт аялалын болон тэшүүрийн спортын төрлүүдээр улсын хэмжээнд мэргэжлийн бус сургуулиудын дунд анхдагч болон сургалт явуулсан.

  • ШУТИС-ийн аварга шалгаруулах Хөл бөмбөгийн тэмцээнийг 8 жил завсарласны дараа Хөл бөмбөгийн “Ногоон” талбайд амжилттай зохион байгуулан явуулсан.
  • ШУТИС-ийн аварга шалгаруулах Жагсаал зохион байгуулалтын тэмцээн зохион байгуулагдсан./ Улсын хэмжээнд зөвхөн ШУТИС-д зохиогддог/
  • Спорт явган аялалын ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сард болсон
  • Монголын Сагсан бөмбөгийн Холбооны дэд Лигийн тэмцээнд ШУТИС-ийн оюутны баг II байр эзлэн “Мөнгөн” медалийн болзол хангаж дасгалжуулсан багш М.Амаржаргал 2008 оны “ Шилдэг дасгалжуулагч”-аар тодров
  • Энэ хичээлийн жилд ШУТИС-иас Спортын мастер 10, спортын дэд мастер 6 төрөн гарлаа
  • ЭХИС-ийн оюутан Д.Анхболд БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах XVII тэмцээнд оролцох гэж байгаа бөгөөд түүний замын зардлын хөлс 416.500 төгрөгийг ШУТИС-иас дэмжлэг болгон олгосон
  • Долоо. Оюутны хүмүүжлийн талаар.

    1. Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны нэгдсэн бүртгэл судалгаа шинээр гаргасан.

    ШУТИС-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийг ОХ-ны эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлтэй, “Оюутны хүмүүжил” сэдвээр уулзалт ярилцлага хамтран зохион байгуулсан

  • “ MUST-MISS” ШУТИС-ийн анхдугаар тэмцээнийг ОХ-той хамтран зохион байгуулсан
  • Архи, тамхины эсрэг “ 14 хоногийн аян зохион байгуулсан
  • Оюутнуудаар Сэлбэ голын орчинд цэвэрлэгээ хийлгэх ажлыг зохион байгуулсан
  • Цэвэр орчин- Амьдралын баталгаа” их цэвэрлэгээг оюутнуудаар 3-р сарын 21 нд хичээлийн байруудад хийлгэсэн
  • 2007 оны 4-р сараас эхлэн Нийслэлийн ЦГ-ын Олон нийтийн харилцааны хэлтэс, СБ дүүргийн 8-р хорооны хороо хариуцсан хэсгийн төлөөлөгч нартай тогтмол харилцаатай ажиллаж, мэргэжлийн зөвлөлгөө болон мэдээллийг түргэн авч ажиллаж байна.
  • Хэв журмын зөрчил гаргаж буй оюутнуудын зургийг видео бичлэг хийж хичээлийн байрны телевизээр гаргасан.
  • “Хүний хөгжил” хичээл, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан.
  • Найм. Сургалтын тэтгэлэг, урамшууллын талаар

    1. ШУТИС-иас олгосон тэтгэлэг, урамшууллаар:

    1. Ректорын нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан 6 оюутанд 1.980.000 төгрөгийн

    2. Спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон 77 оюутанд 11.792.000 төгрөгийн

    3. Бүжгийн “Хос Уянга” хамтлаг медальт байрт шалгарсан тул 20 оюутанд 2.160.000 төгрөгийн

    4. Бүжгийн “Хос Уянга” хамтлагийн 10 жилийн тайлан тоглолтоор 20 оюутанд 200.000төгрөгийн

    5. Азийн аварга шалгаруулах XYII тэмцээнд оролцох

    ЭХИС-ийн оюутан Д.Анхболдын замын зардал 416.500 төгрөгийн

    6. Хэлний боловсролын сургуулийн 4 оюутанд 400. 000 төгрөгийн

    Бүгд 16.948.500 төгрөгийн тэтгэлэг, урамшуулал авсан байна.

    2. Бусад сан, тэтгэлэгээс:

    7. Тайваны ЗГ-ын тэтгэлэгт 4 оюутан 1.000 ам. долл

    8. Тоёота сургалтын сангийн тэтгэлэгт 23 оюутан 4.200.000 төг 3.600 ам. долл

    9. БНСУ-ын Юлрим тэтгэлэг 6 оюутан 3.792.000 төгрөгийн

    10. Голомт банкны тэтгэлэгээр 22 оюутан 7.800.000 төгрөгийн

    11. Хөх сүлд соёл сангийн тэтгэлэгээр 5 оюутан 2.580.500 төгрөгийн

    12. БНСУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр 1 оюутан 266.600 төгрөгийн

    13. Сүхбаатарын нэрэмжит тэтгэлэгээр 1 оюутан 492.900 төгрөгийн

    14. “Зориг сан” –ийн тэтгэлэгээр 1 оюутан 210.000 төгрөгийн

    15. Монгол-Намянжуг –ийн тэтгэлэгээр 2 оюутан 560.000 төгрөгийн

    16. “Оюу толгой” төслийн тэтгэлэгээр 20 оюутан 12.000.000 төгрөгийн

    Бүгд 31.902.000 төгрөгийн, 4600 ам долл-ын тэтгэлэг

    Нийт 192 оюутан 48.850.500 төгрөгийн, 4600 ам долл-ын тэтгэлэг авсан байна.

    Оюутны хөгжлийн төв.

     
     
    Нvvр   ::   Чухал Холбоосууд  ::  Admin
    Copyright © 2005 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Интернэт Мэдээллийн Тєв
    Web master Г. Нарангараг Contact: cone_st@yahoo.com Designed By П.Энхнаран